ТАНИЛЦУУЛГА

Mongolia Mining 2015 олон улсын үзэсгэлэн 2015 оны 04-р сарын 01-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 5 дахь жилдээ оролцогч улс орнуудын хувьд ч, салбарын хувьд ч урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр, уул уурхайн салбараас гадна газрын тосны салбарыг хамран зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаар уул уурхайн ба газрын тосны техник технологи гэсэн үндсэн хэсгээс бүрдэж Mongolia Mining уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нэрээр хийгдэнэ. Хамрах хүрээ тэлж, үзэсгэлэн гаргагчдын тоо нэмэгдэж байгаа тул урьд зохиогдож ирсэн Мишээл үзэсгэлэнгийн танхимаас нүүж, Буянт-Ухаа Спорт Цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дээрх салбаруудын дэлхийн тэргүүлэх технологийг “өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, хариуцлагатай уул уурхай, нүүрс, металл, газрын тосны салбарын төрийн бодлого сэдвээр хурал, семинарууд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй…  

form